Бидний тухай
Тэс Консалтинг ХХК нь бизнес эрхлэгчид болон байгууллагуудад санхүү, татварын зөвлөгөө өгөх, нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг үйлчилгээ үзүүлэх, удирдлагын санхүүгийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн нягтлан бодогчдод сургалт өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн компани юм.
Үндсэн үйлчилгээ:
1. Санхүү, татварын зөвлөгөө, тайлан гаргалт
2. Санхүүгийн төлөвлөлт, дотоод хяналт
3. Удирдлагад зориулсан санхүүгийн шинжилгээ, зөвлөмж
4. Сургалт, мэргэжлийн хөгжлийн зөвлөх үйлчилгээ

Бидний зорилго

Бидний зорилго нь Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, татвар, санхүүгийн удирдлагын олон улсын стандарт, сахилга бат, ёс зүйд суурилсан мэргэжлийн тогтолцоог төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах явдал юм.
Бид:
-
Нягтлан бодогчдыг мэдлэг, ур чадвар, ёс зүйгээрээ баталгаажсан мэргэжилтэн болгон хөгжүүлэх,
-
Ажил олгогчдод итгэлтэй, стандартчилагдсан, шалгууртай хүний нөөц сонгох боломж бүрдүүлэх,
-
Санхүүгийн мэдээллийн ил тод байдал, хариуцлага, найдвартай байдлыг бизнесийн орчинд нэмэгдүүлэхийг зорьдог.
Манай баг
Тэс консалтинг компаний баг харилцагчдадаа чанартай үйлчилгээ, мэргэжлийн мэдлэгээрээ дэмжлэг үзүүлэхийн төлөө ажилладаг.

Захирал
Ж.Нямбилэг
МНБ, ТМЗ, Аудитор
Харилцагчидтай холбоо тогтоох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, борлуулалтын гүйцэтгэл хангах үндсэн үүрэгтэй.

Ахлах зөвлөх
У. Эрдэнэ
МНБ, ТМЗ, Аудитор
Харилцагчдад хэрэгтэй мэдээлэл, тусламжийг өндөр түвшинд үзүүлж, бүх асуулт, хүсэлтийг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэхэд анхаардаг.

Үйл ажиллагааны менежер
П.Одонтуяа
Өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, бүтээмж болон харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд процессуудыг оновчтой болгодог.