Асуулт, хариулт
Манай санхүүгийн мэдээлэл нууцлалаар хамгаалагдах уу?
Таны санхүүгийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал бидний хувьд хамгийн чухал. Гэрээгээр хамгаалагдсан.
Танайд санхүүгээ бүрэн хариуцуулаад явж болох уу?
Мэдээж болно. Танай ажлын байран дээр очиж ажиллах хэрэгцээ шаардлага байгаа эсэхээс хамаараад харилцан тохиролцож танай санхүүгийн ажил гүйлгээг бүрэн болон хэсэгчлэн хариуцах боломжтой.
Үнээ хэрхэн тогтоодог вэ?
Танай байгууллагын санхүүгийн гэрээлсэн ажлын хүрээнд өдөрт, 7 хоногт, сард хэр их хугац аа зарцуулахыг тооцоолсны үндсэн дээр буюу цалин бодох, НДШ тайлан гаргах, зардал хянах, гүйлгээ хийх, НӨАТ тайлан гаргах, татварын тайлангууд олон баланс гаргах гэх мэт хийгдэх ажлын цар хүрээнээс хамаарч үнэлгээ тооцоолно.
Ажлаа хийж байгааг хэрхэн хянах, мэдэх вэ?
Тохиролцсон ажлын хүрээнд албан байдлаар харилцаж явах бөгөөд энэ нь ажлын харилцааны түүх болохоос гадна сар бүр танай байгууллага дээр хийгдсэн ажлын тайланг гаргаж тогтмол өгнө. Цаашид юун дээр анхаарах, ямар шийдэл боомжтой талаар санал дэвшүүлдэг.
Нягтлан ментор үйлчилгээ хэнд тохиромжтой вэ?
Байгууллагын нягтлангууд, ажлаа хийгээгүй удсан нягтлангууд, өөрөө тайлангаа хийж ойлгож сурах зорилготой бизнес эрхлэгчид, дөнгөж төгссөн оюутнууд гэх мэт бодит ажил дээрээ тусламж хэрэгтэй байгаа хүмүүст үүссэн санхүү, татарын бүртгэлийн асуудлууд дээр нь зөвлөж туслалцаа үзүүлдэг үйлчилгээ.
Мэргэжлийн ур чадвар, итгэл үнэмшил?
Манайд 15+ жилийн туршлагатай бизнесийн олон салбаруудад ажиллаж мэргэшсэн Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын мэргэшсэн зөвлөх, Аудитор тэргүүтэй чадварлаг хамт олон мэргэжлийн ур чадвар, ёс зүйг эрхэмлэн үйлчилгээ үзүүлдэг.